2027 оны төлөв: Азийн Хөгжлийн Банк

Азийн хөгжлийн банкны 9-р сарын тайлангаар Монгол Улсын эдийн засгийг 2026 онд 5.7%, 2027 онд 6.0% өснө гэж тооцоолж байна. Энэ нь өнгөрсөн 7-р сарын төсөөлөлтэй ижил юм. Хэдий хөрөнгө оруулалт буурч, өрхийн хэрэглээ саарч байгаа ч уул уурхайн салбарын өсөлт эрчимжиж, ХАА салбар сэлгэж байгаа нь эдийн засгийн өсөлтийн таамгийг хэвээр үлдээхэд нөлөөлжээ.

Оны эхний хагаст эдийн засаг жилийн 7.7 хувь өсөлт үзүүлснээс уул уурхайн салбар 31.5 хувь өссөн нь голлон нөлөөлжээ. Уул уурхайн салбарын хувьд нүүрсний экспорт 56.3 хувь өсч, Оюу Толгойн алт-зэсний олборлолт нэмэгдэж байна.

Инфляцийг 2026 онд 10.7% (7-р сард 7.8%), 2027 онд 8.3% (7-р сард 6.8%) байхаар шинэчлэн тооцоолжээ. Үүнд махны үнэ өндөр хэвээр байгаа болон шатахуун, нийтийн аж ахуйн үйлчилгээний зардал нэмэгдэж байгаа нь голлон нөлөөлжээ. Инфляци наймдугаар сард 12.5%-д хүрсэн. Үүнд махны болон түлшний үнийн өсөлт голлон нөлөөлжээ.

Одоогоор гадаад сектор болон төсвийн нөхцөл харьцангуй тогтвортой байна. Төсөв тэнцвэрт байдалдаа эргэн орж, урсгал данс ашигтай, валютын нөөц нь нэмэгдэж байна.

Гэсэн хэдий ч шатахууны нийлүүлэлт тасалдах, инлфяци өсөх эрсдэл нь ойрын хугацаанд хамгийн анхаарах асуудал болж байна.

Эх сурвалж: https://www.adb.org/publications/asian-development-outlook-september-2026

Discover more from Econ Update

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading